Үйлчилгээ


Нүхт Тур Катеринг Компаний агаарын хөлөгт катерингийн хоол хүнс бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа нь ундаа усны хангалтыг бэлтгэх,хоол үйлдвэрлэл,ачих, тээвэрлэн хүлээлгэн өгөх  гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь дотроо түүхий хүнсний материалыг бэлтгэх,боловсруулах,савлах,хадгалах гэсэн хэсгүүд багтана. Дээрх бүхий л үйл явц нь  хоол, хүнсний үйлдвэрлэлийн нарийн технологи ажиллагаа,эрүүл ахуй,хүнсний аюулгүй байдлын хяналтан дор явагдаж хоорондоо уялдаа  гинжин холбоотой байж  агаарын хөлөгт хүргэгддэг цогц үйл ажиллагаа байдаг. 

Ундаа усны хангалтын бэлтгэл:
Газрын үйл ажиллагааны албанаас ирсэн зорчигчийн тооны дагуу зохих норм хэмжээнд тааруулан ундаа, жүүс, ус, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг бизнес, энгийн ангилалаар нь ялган бэлтгэнэ. 
Түүхий хүнсний материалын бэлтгэл: 
Түүхий мах,хүнсний ногоонуудыг  сайтар цэвэрлэн угааж чанарыг хянан шалгасны дараа хоол боловсруулах хэсэгт шилжүүлнэ. 
Хоол боловсруулалт: /Халуун гал тогоо /
Мах. махан бүтээгдэхүүн, хачир / будаа,гоймон гэх мэт / ногоонуудыг халуун боловсруулалтын технологи стандарт, батлагдсан меньюны дагуу бэлтгэн боловсруулна.
Хүйтэн, салат бэлтгэх,савлах  хэсэг:
Салат ,зууш,торт,жимс зэргийг нислэгийн чиглэл,нислэгийн хугацаанаас шалтгаалан батлагдсан менюгээр бэлтгэнэ.
  Угаалгын хэсэг
Нислэгнээс буцаж ирсэн бохир сав суулга, халбага сэрээ,тэргэнцэр зэргийг   чанарын өндөр түвшинд угааж ариутгадаг.
  Ачилтын хэсэг:
Бэлэн болсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг ээлжийн диспетчер ачигч нар нь зориулалтын хөргөгчнөөс нислэгийн чиглэл, бизнес, энгийн ангилалын хоолыг захиалгын тоо ширхэгийн дагуу бүртгэн хянаж,  аюулгүй байдлыг ханган тусгай зориулалтын автомашинд  ачна.


  Чанар аудитын хэсэг:
Чанар аудитын баг нь хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэсэн хоол зууш салат зэрэг нь батлагдсан менью орцын дагуу хийгдэж буй эсэх, хоол, зууш болон хүнсний бараа материалыг хадгалж буй хөргүүр нь зохих темпратурын дагуу ажиллаж байгаа эсэх зэрэг катеринг төвийн  үйлдвэрлэлийн бүхий л хэсэг тасгуудад  хүнсний  аюулгүй байдал болон эрүүл ахуйн стандарт дүрэм журмыг мөрдөн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрвээ үл тохирол илэрвэл түүнийг нэн дариу засаж залруулах арга хэмжээг авдаг.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
This text will be replaced