Нүхт Тур ХХК-ны танилцуулга
Манай Нүхт Тур ХХК нь 1978 онд байгуулагдсан бөгөөд Аялал  жуулчлал болон агаарын тээврийн компаниудад Катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани болно. МИАТ Mongolian Airlines, Аэрофлот авиакомпаний зорчигчийн хоолыг бэлтгэн нийлүүлэгч  үндсэн компани юм.
Мөн манай компани нь
  • Монгол улсад айлчилж буй гадаад улсын  төрийн тэргүүнүүдийн онгоцонд
  • Тусгай үүргийн захиалгат онгоцонд
  • Эмнэлгийн түргэн тусламжийн онгоцонд
  • Ачаа тээврийн онгоцонд
  • Орон нутгийн захиалгат нислэгт тус тус катерингийн үйлчилгээ үзүүлдэг.

Катеринг төв нь  халуун хоол бэлтгэх хэсэг, хүйтэн зууш бэлтгэх хэсэг, сав хэрэглэл  бэлтгэх хэсэг, түүхий мах, ногоо цэвэрлэх хэсэг, угаалгын хэсэг, ундаа,ус, архи бэлтгэх  зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Чадварлаг нийт 70 гаруй ажилчинтай, 24 цагын тасралтгүй үйл ажиллагаатай. Өдөрт дунджаар 2000-3000 ш хоол үйлдвэрлэх хүчин чадалтай. 
 



Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2008, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 9001:22000, MNS ISO 9001:2010-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Манай компани нь Дэлхийн тогооч нарын холбоо /WACS/, Oлон улсын Катерингийн холбооны /ITCA/ хүндэт гишүүн бөгөөд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог болно.  Олон улсын  агаарын тээврийн  катерингийн компаниудын бэлтгэн нийлүүлсэн   зорчигчийн хоолны талаархи мэдээлэлийг нийтэлдэг airlinemeals.net  цахим хуудсанд манай компаний үйлдвэрлэсэн  хоолны талаар тавигдсан бөгөөд  та бүхэн сонирхож болно. 
 
Бид үйлдвэрлэлдээ хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хүнсний чанар, стандарт, аюулгүй байдлыг /HACCP/  мөрдөн ажилдаг. 
 
Танд манай компаний чадварлаг хамт олон амт чанартай,хүнсний аюулгүй байдлыг ханган  бэлтгэсэн хоол, зууш болoн катерингийн үйлчилгээг таны хүссэн захиалгын дагуу чанартай, түргэн шуурхай  бэлтгэн нийлүүлэхэд бэлэн байна.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
This text will be replaced